Шүдний Эрүүл Мэндэд Сайн Хоол

Хүний биений эрүүл мэндийн байдал голчлон амны хөндий, шүдний эрүүл мэндээс эхэлдэг. Үүнд холбоотойгоор, хүн болгон идэх хэрэгтэй 5 хоол хүнс талаар бичлээ. Хэрвээ та өмнөх пост уншиж хараагүй бол шүдний цооролтоос сэргийлэх ба гол шалтгааны талаар эндээс уншина уу.

Бяслаг

Хэрвээ та бяслаг идэх дуртай байсан бол, улам илүү бяслаг идэх дахин нэгэн шалтгаантай боллоо. Бяслаг идэхэд амны рН-ийг өргөх ба шүд цоорох эрсдлийг бууруулдаг талаар судлаачид тогтоожээ. Кальци, уураг, шүдний пааланг бэхжүүлэх шим тэжээл их агуулдаг тул шүдний эрүүл мэндэд маш тустай.

Shudnii Emneleg

Тараг

Мөн бяслагтай адил, тараг кальци, уураг, ба хэрэгтэй их шим тэжээл агуулдаг. Шүдний бөх бат байдлыг хангахаас гадна, биений сайн бактери буюу  пробиотик бактери тарганд их байдаг. Гэхдээ дэлгүүрээс сахар чихэр ихтэй тараг авах биш харин болж өгвөл хөдөөний тараг уух хэрэгтэй.

Ногоон Навчис

Ногоон навчис шүдний эрүүл мэндээс гадна, ер нь биенд маш олон чухал үүрэг гүйцэтгэдэг витамин шим тэжээлтэй. Голчлон буржгар байцаа ба бууцай илчлэг багатай ч, 30гр-д агуулах А, С, К витамин өдрийн хэрэгтэй дундаж хэмжээнээс 2-3 дахин илүү байдаг түл ногоон навчис хоолны дэглэмдээ оруулах нь түн чухал.

Ногоон Навчис шүдэнд сайн.

Цоохор Майлз

Энэхүү ногоо илчлэг бараг ч байдаггүй тул хүссэн хэмжээгээр жин нэмэлгүй идэх боломжтой! Цоохор Майлз нь амны хөндийд шүдний сойз шиг үйлчлэх хандлагатай түл, шүдний завсраар тогтсон мах, бактери гэх мэт зүйлсийг цэвэрлэх буюу устана. Мөн энэ нь А С витамин, антиоксидант сайтай тул чипс, чихэр сахар идэхийн оронд цоохор майлз сайн идээрэй!

Цоохор майлзаар шүд цайриулах

Буйлс

Бүйлс үнэтэй нь үнэн, гэхдээ үүнд агуулах эрдэс бодис, уураг, кальци, амин хүчил ихтэй нь ч бас үнэн. Салатанд бага хэмжээгээр хийж идэх амттай, дангаар нь ч идэх амттай. 100 гр буйлс-д агуулах өдрийн хэмжээ: кальц 25%. Уураг 30%, илчлэг 25%.

Шүдээ цагааруулах