Шүд Цайруулах Аргууд

Шүд яагаад шарладаг вэ? Үүний гол учир нь идэж байгаа хоолноос их хамаарна. Чихэр сахар идэхэд шүдний гаднах паалан гэмтэж, шүдний доторох шар өнгө гаргаж ирдэг ээ. Хэрвээ шүдний гэмтэл сэргийлэх ба засах бол, шүдэнд сайн хоол уншаарай!

Энэ бүг таны шүдийг 1 хоногийн дотор цэмцгэр цагаан болтол нь цайруулна гэж амлаж чадахгүй, гэхдээ энэ 3 аргыг ашигласанаар таны ам дотор үржэх нян бактери бага байх ба ерөнхийдөө сайхан санагдах болно. Хэрвээ энэ аргуудыг тогтмол хийвэл үр дүн гарах болно оо.

Арга 1 –  Лемонтой Сод

Сод лемон 2-г зуурмаг болтол сайн хутгаж зуурмагаа шүдэндээ 1 минут үлдээнэ. Хэрвээ лемон байхгүй бол усаар хийж болно. Энэ тохиолдолд 2-3 минут үлдээж болно. Түүний дараа усаар амаа сайтар зайлна.

Лемоны ба содны хүчил нь шүдний наалдсан толбо арилгах үүрэгтэй ба, содны шүлтлэг нь амны доторх бакери арилгах үүрэгтэй.

Арга 2 – Кокос Тос

Хэрвээ кокос тосны амтанд дуртай бол та азтай байна, хэрвээ үгүй бол та үүнийг алгасмаар байвал, болно. Гэхдээ кокос тос нь бактери ба нян устгах сайн ба биенд эерэг нөлөөтэй гэдэг нь тогтоогдсон.

Амандаа халбага амны тос хийгээд 10-15 минут аман дотроо зайлах хэрэгтэй. Сонин сонсогдож байгаа ч, энэ нь амны доторх товруу арилгах үүрэгтэй. Амаа зайлж дууссаны дараа шүдээ сайн сойздоорой.

Арга 3 – Гүзээлзгэнэтэй Давс

Гүзээлзгэнэ нь малийн хүчил ба витамин С агуулдаг тул, амны доторх товруу ба бактери устгахад сайн. Давсны гол үүрэг нь шүдэнд наалдсан толбо арилгана.

2-3 том гүзээлзгэнэ давстай сайтар хольж байгаад сойзондоо түрхэж шүдэндээ түрхэнэ. Үүнийг орой болгон 5 минут хийвэл үр дүн сайтай байх тул, туршаад үзээрэй.

Shudnii Emneleg